Эхлэл K2 ангиллын виз хүсэх /30 хүртэл хоногийн/
K2 ангиллын 30 хүртэл хоногийн виз мэдүүлэх гадаадын иргэдийн анхааралд
Гадаадын иргэн Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд жуулчлах зорилгоор ирэх бол дараах тохиолдолд Гадаадын иргэн, харьяатын газраас визийн зөвшөөрөл мэдүүлэх шаардлагагүй. Үүнд:
- Иргэд харилцан визгүй зорчих Монгол Улсын Олон Улсын гэрээ хэлэлцээрийн дагуу Монгол Улсад визгүй зорчих орны иргэд нь хэлэлцээрт заасан хугацаанд Монгол Улсад визгүй зорчино.
- K2 (жуулчин) ангиллын 30 хүртэл хоногийн 1 болон 2 удаагийн визийг Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт шууд мэдүүлж болно.
- Гадаадын иргэн Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар ирэх эсхүл Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газаргүй улсаас ирэх тохиолдолд уригч нь Гадаадын иргэн, харьяатын газарт хандаж визийн зөвшөөрөл мэдүүлнэ.
Санамж
- Иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаадын иргэн гэрээнд зааснаас илүү хугацаагаар зорчих, оршин суух зөвшөөрөл хүсэх тохиолдолд зохих ангиллын визийг урьдчилан авсан байна.
- Виз, визийн зөвшөөрөл мэдүүлэхэд паспортын хүчинтэй хугацаа 180 хоногоос доошгүй байна.
- Баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдүүлсэн, худал мэдүүлж виз авсан нь тогтоогдсон бол 180 хоног, бусад үндэслэлээр татгалзсан бол 30 хоногийн дотор хүсэлтээ дахин гаргаж болно.
- Виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд хураамжийг буцаан олгохгүй.
Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хамтарсан А/49, А/187 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Монгол Улсын цахим виз олгох улсын жагсаалт"-д багтсан улсын иргэд нь доорх холбоосоор орж визийн зөвшөөрөл, урилга шаардлагагүйгээр шууд цахим виз мэдүүлнэ.
Цахим виз мэдүүлэх