Хил орчмын аялал жуулчлалын К3 ангиллын 3 хүртэл хоногийн визийг Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар болон хилийн боомтод  мэдүүлэгч нь дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
	- Паспорт болон паспортыг орлох баримт бичиг (паспортын хүчинтэй хугацаа 180 хоногоос доошгүй байна);
- Гадаадын иргэд бүлгээр аялах тохиолдолд эрх бүхий хүлээн авагч эсвэл илгээгч байгууллагаас ирүүлсэн нэрсийн жагсаалт;
- Шаардлагатай тохиолдолд санхүүгийн чадавхтайг нотолсон баримт бичиг;
- Тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
- Мэдүүлгийн хуудас /Цахимаар үйлчилгээ авч байгаа тохиолдолд шаардлагагүй/;
 
    
 
    
        
    
                   Санамж
 
	- K3 ангиллын визийг Монгол Улсын хилийн тухай хуульд заасан хил орчмын нутаг дэвсгэр буюу хил залгаа улстай хиллэж байгаа сумын нутаг дэвсгэрт жуулчлах гадаадын иргэнд олгоно.
- Бүлэг жуулчинд олгох “K3” ангиллын визийг ахлагчийн паспорт дээр, дагалдан зорчих гишүүдийн визийг жагсаалтаар буюу хавсралт хуудсаар олгоно.
- Бүлэг жуулчны Монгол Улсын хилээр нэвтрэх тээврийн хэрэгсэл, маршрут, аяллын хөтөлбөр, ирэх, буцах хугацаа адил байна.
- Баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдүүлсэн, худал мэдүүлж виз авсан нь тогтоогдсон бол 180 хоног, бусад үндэслэлээр татгалзсан бол 30 хоногийн дараа хүсэлтээ дахин гаргаж болно.
 
    
 
    
        
    
        Шийдвэрлэх хугацаа:
 
Энгийн - Ажлын 5 хоног
Яаралтай – Ажлын 3 хоног
 
Тэмдэгтийн хураамж:
 
Энгийн - 50$
Яаралтай – 95$
 
Хандах газар
Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар болон хилийн боомт.
 
Цахимаар үйлчилгээ авах