Эхлэл     K6 ангиллын визийн зөвшөөрөл хүсэх

K6 ангиллын визийн зөвшөөрөл хүсэх

Дамжин өнгөрөх гадаадын иргэний бүрдүүлэх материалын жагсаалт

 

  • Уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт;
  • Паспорт болон паспортыг орлох баримт бичиг (паспортын хүчинтэй хугацаа 180 хоногоос доошгүй байна);
  • Шаардлагатай тохиолдолд санхүүгийн чадавхтайг нотолсон баримт бичиг, ирэх, буцах тийз захиалгын хуудас;
  • Тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
  • Мэдүүлгийн хуудас. /Цахимаар үйлчилгээ авч байгаа тохиолдолд шаардлагагүй/

 

Санамж

 

  • Визийн зөвшөөрлийн хүсэлтийг хянан байгууллага, аж ахуйн нэгжийн албан хүсэлт, иргэний өргөдөлд дурьдагдсан цахим хаягаар хариу мэдэгдэнэ.
  • Визийн зөвшөөрөл нь олгогдсон өдрөөс хойш 60 хоногийн дотор хүчинтэй байна.
  • Баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдүүлсэн, худал мэдүүлж виз авсан нь тогтоогдсон бол 180 хоног, бусад үндэслэлээр татгалзсан бол 30 хоногийн дараа хүсэлтээ дахин гаргаж болно.

Хандах газар

 

Гадаадын иргэн, харьяатын газар

Хилийн боомт 

 

 

Зарим Улсын иргэд цахимаар "Цахим виз"

мэдүүлэх боломжтой.

 

 

Цахимаар үйлчилгээ авах