C1 төрлийн оршин суух зөвшөөрөл хүсэх

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

 

  • Уригч аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт (Байгууллагын үйл ажиллагааны чиглэл, гадаадын иргэнийг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх шаардлага, хугацаа зэргийг дэлгэрэнгүй дурдах);
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлдэг бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээ;
  • Паспорт болон паспортыг орлох баримт бичиг өнгөтөөр;
  • Монгол Улсын виз, хилээр нэвтэрсэн штамп дарагдсан хуудас;
  • Цээж зураг (cүүлийн 6 сард авахуулсан, 3.5см x 4.5см хэмжээтэй, өнгөт)
  • Ажлын байрны тодорхойлолт
  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас олгосон хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл;
  • Оршин суугаа хаягийн талаарх сум, хорооны засаг даргын тодорхойлолт;
  • Шаардлагатай бусад баримт бичиг;
  • Хүсэлт гаргаж буй ажилтанд тухайн байгууллагаас олгосон итгэмжлэх, ажлын газрын үнэмлэх, иргэний үнэмлэхний хуулбар;
  • Тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

         Санамж

 

  • Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ гадаадын иргэн тус улсын хил нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.

  • Албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл авах хүсэлт гаргасан гадаадын иргэнийг шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн шинжилгээ хийлгэхийг шаардана

  • Оршин суух зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд 90 хоногийн дараа дахин хүсэлт гаргана

  • Оршин суух зөвшөөрлийн хүсэлт зөвшөөрөгдөж, хэвлэгдсэн талаар мэдээлэл авсан хүсэлт гаргагч гадаадын иргэн, хуулийн этгээд нь оршин суух үнэмлэхээ авахаар ирэхдээ гадаадын иргэний паспортыг эх хувиар авч ирнэ.

 

Шийдвэрлэх хугацаа:


Энгийн үйлчилгээ - Ажлын 10 хоног
Яаралтай үйлчилгээ– Ажлын 8 хоног

 

Тэмдэгтийн хураамж:

Улсын тэмдэгтийн хураамжийн мөнгөн дүн:

        Энгийн - 135.000₮     

        Яаралтай үйлчилгээ – 270.000₮

 

Оршин суух үнэмлэхний хураамж:

Гүйлгээний дүн:  1 хүн – 7$ /тухайн өдрийн Монгол банкны ханшаар/

 

Нийт төлбөр:
Энгийн үйлчилгээ – 135.000₮ + 7$
Яаралтай үйлчилгээ – 270.000₮ + 7$

 

САНАМЖ: Та төлбөрөө төлөхдөө хянамгай хандана уу. Үйлчлүүлэгч өөрийн буруугаас болж төлбөр илүү төлсөн тохиолдолд  буцаан олгохгүй болохыг анхаарна уу.

Хандах газар

Гадаадын иргэн, харьяатын газар

 

Цахимаар үйлчилгээ авах

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж :

Виз, зөвшөөрлийн газрын ахлах мэргэжилтэн Г. Ганчимэг

ganchimeg.g@immigration.gov.mn

 1800-1882