Эхлэл Хөдөлмөр эрхлэгчийн төрөл
C10 төрлийн оршин суух зөвшөөрөл хүсэх
Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт
Санамж
Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ гадаадын иргэн тус улсын хил нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.
Монгол Улсад анх удаа оршин суух зөвшөөрөл хүсэж буй гадаадын иргэн өөрийн биеэр ГИХГ-т ирж биеийн давхцахгүй өгөгдлийг /хурууны хээ, зураг/ бүртгүүлэх шаардлагатай.
Оршин суух зөвшөөрөл хүсэх баримт бичгийг цаасан хэлбэрээр, эх хувиар гадаадын иргэн харьяатын газар мэдүүлнэ.
Албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл авах хүсэлт гаргасан гадаадын иргэнийг шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн шинжилгээ хийлгэхийг шаардана
Хүсэлтийг гадаадын иргэн эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч биечлэн мэдүүлнэ.
Оршин суух зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд 90 хоногийн дараа дахин хүсэлт гаргана
Шийдвэрлэх хугацаа:
Энгийн үйлчилгээ - Ажлын 5 хоног
Яаралтай үйлчилгээ– Ажлын 3 хоног
Тэмдэгтийн хураамж:
Хүлээн авагчийн банк, данс: (Голомт банк, 1320000052)
Хүлээн авагч: ГАДААДЫН ИРГЭН, ХГАЗАР
Гүйлгээний утга: Оршин суух зөвшөөрөл 1 хүн
Энгийн үйлчилгээ - 135.000₮
Яаралтай үйлчилгээ - 255.000₮
Оршин суух үнэмлэхний төлбөр:
Хүлээн авагчийн банк, данс: (Голомт банк, 2205140728)
Хүлээн авагч: "АВЕРС СЕКЬЮРИТИ ХХК"
Гүйлгээний дүн: 1 хүн - 21.000₮
Гүйлгээний утга: "ОСҮ 1 хүн"
Нийт төлбөр:
Энгийн үйлчилгээ – 156.000₮
Яаралтай үйлчилгээ – 276.000₮
Хандах газар
Гадаадын иргэн, харьяатын газар