Эхлэл     Хөдөлмөр эрхлэгчийн төрөл

C4 төрлийн оршин суух зөвшөөрөл хүсэх

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

 

  • Уригч аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт (Байгууллагын үйл ажиллагааны чиглэл, гадаадын иргэнийг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх шаардлага, хугацаа зэргийг дэлгэрэнгүй дурдах);
  • Визийн зөвшөөрөл мэдүүлэх үед гаргасан албан хүсэлтийн эх хувь, бүрдүүлсэн бусад баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
  • Паспорт болон паспортыг орлох баримт бичгийн эх хувийг, хуулбарын хамт (паспортын хүчинтэй хугацаа 180 хоногоос доошгүй байх);
  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас олгосон зөвшөөрөл;
  • Баг, хорооны засаг даргаас авсан оршин суугаа хаягийн тодорхойлолт;
  • Шаардлагатай бусад баримт бичиг;
  • Тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
  • Мэдүүлгийн хуудас.
  • Хүсэлт гаргаж буй ажилтанд тухайн байгууллагаас олгосон итгэмжлэх, ажлын газрын үнэмлэх, иргэний үнэмлэхний хуулбар;

 

 

Санамж

 

  • Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ гадаадын иргэн тус улсын хил нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.

  • Монгол Улсад анх удаа оршин суух зөвшөөрөл хүсэж буй гадаадын иргэн өөрийн биеэр ГИХГ-т ирж биеийн давхцахгүй өгөгдлийг /хурууны хээ, зураг/ бүртгүүлэх шаардлагатай.

  • Оршин суух зөвшөөрөл хүсэх баримт бичгийг цаасан хэлбэрээр, эх хувиар гадаадын иргэн харьяатын газар мэдүүлнэ.

  • Албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл авах хүсэлт гаргасан гадаадын иргэнийг шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн шинжилгээ хийлгэхийг шаардана

  • Хүсэлтийг гадаадын иргэн эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч биечлэн мэдүүлнэ.

  • Оршин суух зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд 90 хоногийн дараа дахин хүсэлт гаргана

 

Шийдвэрлэх хугацаа:


Энгийн үйлчилгээ - Ажлын 5 хоног
Яаралтай үйлчилгээ– Ажлын 3 хоног

 

Тэмдэгтийн хураамж:

Хүлээн авагчийн банк, данс: (Голомт банк, 1320000052)
Хүлээн авагч: ГАДААДЫН ИРГЭН, ХГАЗАР
Гүйлгээний утга: Оршин суух зөвшөөрөл 1 хүн  
Энгийн үйлчилгээ - 135.000₮

Яаралтай үйлчилгээ - 255.000₮

 

Оршин суух үнэмлэхний төлбөр:

Хүлээн авагчийн банк, данс: (Голомт банк, 2205140728)

Хүлээн авагч: "АВЕРС СЕКЬЮРИТИ ХХК"

Гүйлгээний дүн:  1 хүн - 21.000₮ 
Гүйлгээний утга: "ОСҮ 1 хүн"

 

Нийт төлбөр:
Энгийн үйлчилгээ – 156.000₮
Яаралтай үйлчилгээ – 276.000₮

 

Хандах газар

Гадаадын иргэн, харьяатын газар