C6-1 төрлийн оршин суух зөвшөөрөл хүсэх

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

 

  • Уригч аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт (Байгууллагын үйл ажиллагааны чиглэл, үндсэн C6-тай ямар хамааралтай болох, Монгол Улсад байх хугацааг дэлгэрэнгүй дурдах);
  • Үндсэн С6 иргэний паспорт, оршин суух үнэмлэхний хуулбар 
  • Уригдагч иргэний паспорт болон паспортыг орлох баримт бичиг өнгөтөөр;
  • Уригдагч иргэний Монгол Улсын виз, хилээр нэвтэрсэн штамп дарагдсан хуудас;
  • Цээж зураг (cүүлийн 6 сард авахуулсан, 3.5см x 4.5см хэмжээтэй, өнгөт)
  • Гэрлэлтийн, төрсний, үрчлэлтийн гэрчилгээ, лавлагаа зэрэг нотлох баримт бичгийг албан ёсны орчуулгын хамт
  • Оршин суугаа хаягийн талаарх сум, хорооны засаг даргын тодорхойлолт;
  • Шаардлагатай бусад баримт бичиг;
  • Хүсэлтийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ирүүлбэл итгэмжлэлийг ажлын газрын үнэмлэх, иргэний үнэмлэх түүний хуулбарын хамт.
  • Тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

Санамж

 

  • “Хамаарал бүхий этгээд” гэж гадаадын иргэний эхнэр, нөхөр, хүүхэд,  хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эхийг гэрчлэх баримт бүхий гадаадын иргэнийг хэлнэ.
  • Эцэг, эхийн хамт амьдардаг, шууд асрамжид байгаа 18 хүртэлх насны хүүхдэд оршин суух зөвшөөрөл олгож болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг насанд хүрэхэд нь оршин суух хэлбэр, төрлийг өөрчлөхийг шаардахгүй.
  • Монгол Улсад орж ирсэн өдрөөс 21 хоногийн дотор мэдүүлнэ.
  • Оршин суух зөвшөөрлийг үндсэн иргэний оршин суух зөвшөөрлийн хугацаагаар олгоно.
  • Оршин суух зөвшөөрлийн хүсэлт зөвшөөрөгдөж, хэвлэгдсэн талаар мэдээлэл авсан хүсэлт гаргагч гадаадын иргэн, хуулийн  этгээд нь оршин суух үнэмлэхээ авахаар ирэхдээ визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл хүсэх үед гаргасан албан хүсэлт /өргөдөл/-ийг эх хувиар авч ирж, хураалгана.

  • Оршин суух үнэмлэхийг олгохдоо гадаадын иргэн нь өөрийнхөө хүчин төгөлдөр бичиг баримт, иргэн, хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь байгууллагаас олгосон итгэмжлэлийг эх хувиар, өөрийн хүчин төгөлдөр бичиг баримтын хамт авч ирж, оршин суух үнэмлэхийг хүлээн авна.

 

Шийдвэрлэх хугацаа:


Энгийн үйлчилгээ - Ажлын 10 хоног
Яаралтай үйлчилгээ– Ажлын 8 хоног

 

Тэмдэгтийн хураамж:
Улсын тэмдэгтийн хураамжийн мөнгөн дүн:
              Энгийн үйлчилгээ - 135.000₮

              Яаралтай үйлчилгээ - 270.000₮

 

САНАМЖ: Та төлбөрөө төлөхдөө хянамгай хандана уу. Үйлчлүүлэгч өөрийн буруугаас болж төлбөр илүү төлсөн тохиолдолд  буцаан олгохгүй болохыг анхаарна уу.

 

Оршин суух үнэмлэхний хураамж:

Гүйлгээний дүн:  1 хүн – 7$ /тухайн өдрийн Монгол банкны ханшаар/

 

Нийт төлбөр:
Энгийн үйлчилгээ – 135.000₮ + 7$
Яаралтай үйлчилгээ – 270.000₮ + 7$

 

Хандах газар

Гадаадын иргэн, харьяатын газар

 

Цахимаар үйлчилгээ авах