Эхлэл     Хөдөлмөр эрхлэгчийн хамаарал бүхий этгээд

C6-1 төрлийн оршин суух зөвшөөрөл хүсэх

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

 

  • Уригч аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт (Байгууллагын үйл ажиллагааны чиглэл, үндсэн C6 иргэнтэй ямар хамааралтай болох, Монгол Улсад байх хугацааг дэлгэрэнгүй дурдах);
  • Визийн зөвшөөрөл мэдүүлэх үед гаргасан албан хүсэлтийн эх хувь, бүрдүүлсэн бусад баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
  • Үндсэн С6 иргэний паспорт, оршин суух үнэмлэхний хуулбар;
  • Гадаад паспорт болон паспортыг орлох баримт бичгийн эх хувийг, хуулбарын хамт (паспортын хүчинтэй хугацаа 180 хоногоос доошгүй байна);
  • Баг, хорооны засаг даргаас авсан оршин суугаа хаягийн тодорхойлолт
  • Шаардлагатай бусад баримт бичиг;
  • Тэмдэгтийн хураамж төлсөн баримтд
  • Мэдүүлгийн хуудас. 
  • Хүсэлт гаргаж буй ажилтанд тухайн байгууллагаас олгосон итгэмжлэх, ажлын газрын үнэмлэх, иргэний үнэмлэхний хуулбар;

Санамж

 

  • “Хамаарал бүхий этгээд” гэж гадаадын иргэний эхнэр, нөхөр, хүүхэд,  хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эхийг гэрчлэх баримт бүхий гадаадын иргэнийг хэлнэ.
  • Эцэг, эхийн хамт амьдардаг, шууд асрамжид байгаа 18 хүртэлх насны хүүхдэд оршин суух зөвшөөрөл олгож болно. 
  • Монгол Улсад орж ирсэн өдрөөс 21 хоногийн дотор мэдүүлнэ.
  • Монгол Улсад анх удаа оршин суух зөвшөөрөл хүсэж буй гадаадын иргэн өөрийн биеэр ГИХГ-т ирж биеийн давхцахгүй өгөгдлийг /хурууны хээ, зураг/ бүртгүүлэх шаардлагатай.
  • Оршин суух зөвшөөрлийг үндсэн C6 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацаагаар олгоно.
  • Оршин суух зөвшөөрөл хүсэх баримт бичгийг цаасан хэлбэрээр, эх хувиар гадаадын иргэн харьяатын газар мэдүүлнэ.

 

Шийдвэрлэх хугацаа:


Энгийн үйлчилгээ - Ажлын 5 хоног
Яаралтай үйлчилгээ– Ажлын 3 хоног

 

Тэмдэгтийн хураамж:

Хүлээн авагчийн банк, данс: (Голомт банк, 1320000052)
Хүлээн авагч: ГАДААДЫН ИРГЭН, ХГАЗАР
Гүйлгээний утга: Оршин суух зөвшөөрөл 1 хүн  
Энгийн үйлчилгээ - 135.000₮

Яаралтай үйлчилгээ - 255.000₮

 

Оршин суух үнэмлэхний төлбөр:

Хүлээн авагчийн банк, данс: (Голомт банк, 2205140728)

Хүлээн авагч: "АВЕРС СЕКЬЮРИТИ ХХК"

Гүйлгээний дүн:  1 хүн - 21.000₮ 
Гүйлгээний утга: "ОСҮ 1 хүн"

 

Нийт төлбөр:
Энгийн үйлчилгээ – 156.000₮
Яаралтай үйлчилгээ – 276.000₮

 

Хандах газар

Гадаадын иргэн, харьяатын газар