Эхлэл     Цагаачлах төрөл

G төрлийн оршин суух зөвшөөрөл хүсэх

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

 

  • Өргөдөл (гадаадын иргэний Монгол Улсад байх зорилго, хугацаа зэргийг дэлгэрэнгүй дурдах);
  • Баг, хорооны засаг даргаас авсан оршин суугаа хаягийн тодорхойлолт;
  • Уригдагч иргэний паспорт болон паспортыг орлох баримт бичиг өнгөтөөр;
  • Уригдагч иргэний Монгол Улсын виз, хилээр нэвтэрсэн штамп дарагдсан хуудас;
  • Цээж зураг (cүүлийн 6 сард авахуулсан, 3.5см x 4.5см хэмжээтэй, өнгөт)
  • Гурван үеийн намтар (өөрийн, эхнэр/нөхөр, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эхийн); 
  • Гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан эсэх талаар харьяалах орны засаг захиргааны болон цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
  • Дархлалын олдмол хомсдол, бэлгийн замын халдварт өвчин, сүрьеэ өвчний шинжилгээний бичиг болон сэтгэцийн өвчтэй эсэх тухай эмнэлгийн байгууллагын магадлагаа; 
  • Амьжиргааны эх үүсвэрийн талаарх нотолгоо; 
  • Боловсролын үнэмлэх, гэрчилгээ, дипломын эх хувийг хуулбар болон баталгаат орчуулгын хамт;
  • Тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
  • Мэдүүлгийн хуудас.

 

Цагаачлан оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэний хүүхдэд оршин суух зөвшөөрөл олгох

  • Өргөдөл;
  • Оршин суугаа хаягийн талаарх сум, хорооны засаг даргын тодорхойлолт;
  • Уригдагч иргэний паспорт болон паспортыг орлох баримт бичиг өнгөтөөр (паспортын хүчинтэй хугацаа 180 хоногоос доошгүй байна);
  • Уригдагч иргэний Монгол Улсын виз, хилээр нэвтэрсэн штамп дарагдсан хуудас;
  • Цээж зураг (cүүлийн 6 сард авахуулсан, 3.5см x 4.5см хэмжээтэй, өнгөт)
  • Төрсний гэрчилгээ гадаад хэл дээр бол баталгаат орчуулгын хамт;
  • Эцэг, эхийн оршин суух үнэмлэхийн эх хувийг, хуулбарын хамт;
  • Тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
  • Мэдүүлгийн хуудас.

Санамж

 

  • Түр ирэгч гадаадын иргэн визийн ангилалдаа нийцсэн оршин суух зөвшөөрлийг тус улсын хил нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор мэдүүлж болно.
  • Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ гадаадын иргэн тус улсын хил нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.
  • Оршин суух зөвшөөрлийг эхний 2 жилд 1 хүртэл жилээр олгоно.
  • Оршин суух зөвшөөрөл олгох, сунгахаас татгалзсан тохиолдолд тухайн оршин суух төрлөөр 1 жилийн дараа дахин хүсэлт гаргаж болно.
  • Цагаачлан оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэний 18 хүртэлх насны хүүхдийн оршин суух зөвшөөрлийн хугацаа нь түүний эцэг, эх, асран хамгаалагчийн оршин суух зөвшөөрлийн хугацаагаар тодорхойлогдоно.
  • Монгол Улсад цагаачлан оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэн жилд 180 хоногоос дээш хугацаагаар тус улсын нутаг дэвсгэрт байгаагүй бол гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь цагаачлах зөвшөөрлийг хүчингүй болгож болно.
  • Цагаачлан оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн тус улсаас гарах тохиолдолд 72-оос доошгүй цагийн өмнө зорчих улс, хугацаа, зорилгоо цахим эсхүл бичгэн хэлбэрээр гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.
  • Оршин суух зөвшөөрлийн хүсэлт зөвшөөрөгдөж, хэвлэгдсэн талаар мэдээлэл авсан хүсэлт гаргагч гадаадын иргэн, хуулийн  этгээд нь оршин суух үнэмлэхээ авахаар ирэхдээ визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл хүсэх үед гаргасан албан хүсэлт /өргөдөл/-ийг эх хувиар авч ирж, хураалгана.

  • Оршин суух үнэмлэхийг олгохдоо гадаадын иргэн нь өөрийнхөө хүчин төгөлдөр бичиг баримт, иргэн, хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь байгууллагаас олгосон итгэмжлэлийг эх хувиар, өөрийн хүчин төгөлдөр бичиг баримтын хамт авч ирж, оршин суух үнэмлэхийг хүлээн авна.  

Монгол Улсад цагаачлан амьдрах хүсэлт гаргасан гадаадын иргэн нь дараах шалгуурыг хангасан байна.

  • 1 сарын орлого нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс багагүй байх;
  • Дээд боловсролтой, эсхүл Монгол Улсад онц чухал шаардлагатай мэргэжил эзэмшсэн байх;
  • Гэмт хэрэгт ял шийтгэгдэж байгаагүй;
  • Монгол Улсаас албадан гаргаж, тус улсад орох эрхийг нь хязгаарлаж байгаагүй;
  • Монгол Улсад сүүлийн 3 жилд хууль ёсоор оршин сууж байгаа.

 

Шийдвэрлэх хугацаа:


Энгийн үйлчилгээ - 60 хоног

 

Тэмдэгтийн хураамж:
Улсын тэмдэгтийн хураамжийн мөнгөн дүн: 
                Энгийн үйлчилгээ - 135.000₮

                Яаралтай үйлчилгээ - 270.000₮

 

САНАМЖ: Та төлбөрөө төлөхдөө хянамгай хандана уу. Үйлчлүүлэгч өөрийн буруугаас болж төлбөр илүү төлсөн тохиолдолд  буцаан олгохгүй болохыг анхаарна уу. 

 

Оршин суух үнэмлэхний хураамж:

Гүйлгээний дүн:  1 хүн – 7$ /тухайн өдрийн Монгол банкны ханшаар/

 

Нийт төлбөр:
Энгийн үйлчилгээ – 135.000₮ + 7$
Яаралтай үйлчилгээ – 270.000₮ + 7$

 

Хандах газар

Гадаадын иргэн, харьяатын газар

 

Цахимаар үйлчилгээ авах