Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт
- Өргөдөл;
- Уригч иргэний баримт бичгийн хуулбар;
- Баг, хорооны засаг даргаас авсан оршин суугаа хаягийн тодорхойлолт;
- Гадаадын иргэний паспорт эсхүл паспортыг орлох баримт бичгийн эх хувийг, хуулбарын хамт;
- 3.5x4.5 см хэмжээтэй 2 хувь цээж зураг;
- 18 хүртэлх насны гадаадын иргэн бол эцэг, эх, асран хамгаалагчийн баримт бичгийн хуулбар;
- Шаардлагатай тохиолдолд бусад баримт бичиг;
- Тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
- Мэдүүлгийн хуудас.
Санамж
- Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.
- Оршин суух зөвшөөрлийг тухай бүр 1 хүртэл жилээр сунгана.
- Оршин суух зөвшөөрөл олгох, сунгахаас татгалзсан тохиолдолд тухайн оршин суух төрлөөр 1 жилийн дараа дахин хүсэлт гаргаж болно.
Шийдвэрлэх хугацаа:
Энгийн үйлчилгээ - 30 хоног
Тэмдэгтийн хураамж:
Хүлээн авагчийн банк, данс: (Төрийн сан, 100061400941)
Хүлээн авагч: "До.За Улсын тэмдэгтийн хураамж"
Гүйлгээний утга: "Оршин суух зөвшөөрөл 1 хүн"
Энгийн үйлчилгээ - 72.000₮
Оршин суух үнэмлэхний төлбөр:
Хүлээн авагчийн банк, данс: (Голомт банк, 2205140728)
Хүлээн авагч: "АВЕРС СЕКЬЮРИТИ ХХК"
Гүйлгээний дүн: 1 хүн 10.000₮ (Үнэмлэх шинээр хэвлэх бол 21.000₮)
Гүйлгээний утга: "ОСҮ 1 хүн"
Нийт төлбөр:
Энгийн үйлчилгээ – 82.000₮ / 93.000₮
Хандах газар
Гадаадын иргэн, харьяатын газар