Уригчийн анхааралд!
Монгол Улсын виз олгох журмын 4.4 дүгээр зүйл "Виз олгох байгууллага нь энэ ангиллын нэг болон хоёр удаагийн “орох” зориулалтын 90 хүртэл хоногийн визийг зөвшөөрөлгүйгээр олгож болно."
Хэрэв Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэнд визийн зөвшөөрлийн хүсэлт гаргах бол дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
- Уригч иргэний хүсэлт (уригдагч иргэнд виз олгох газар, Монгол Улсад байх хугацаа, зорилго зэргийг дэлгэрэнгүй дурдах);
- Уригч иргэний баримт бичгийн хуулбар;
- Монгол Улсын харьяалалтай байсан эсэхийг тодорхойлох баримт;
- Паспорт болон паспортыг орлох баримт бичгийн хуулбар (паспортын хүчинтэй хугацаа 180 хоногоос доошгүй байна);
- Тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
- Мэдүүлгийн хуудас. /Цахимаар үйлчилгээ авч байгаа тохиолдолд шаардлагагүй/
Санамж
- Визийн зөвшөөрлийн хүсэлтийг хянан байгууллага, аж ахуйн нэгжийн албан хүсэлт, иргэний өргөдөлд дурьдагдсан цахим хаягаар хариу мэдэгдэнэ.
- Визийн зөвшөөрөл нь олгогдсон өдрөөс хойш 60 хоногийн дотор хүчинтэй байна.
- Түр ирэгч гадаадын иргэн визийн ангилалдаа нийцсэн оршин суух зөвшөөрлийг тус улсын хил нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаж болно.
- Түр ирэгч гадаадын иргэний Монгол Улсад байх нийт хугацаа тухайн жилд 180 хоногоос илүүгүй байх бөгөөд түүнээс илүү хугацаагаар байх тохиолдолд тус улсад оршин суух зөвшөөрөл авна.
- Баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдүүлсэн, худал мэдүүлж виз авсан нь тогтоогдсон бол 180 хоног, бусад үндэслэлээр татгалзсан бол 30 хоногийн дараа хүсэлтээ дахин гаргаж болно.
Шийдвэрлэх хугацаа:
Энгийн - Ажлын 5 хоног
Яаралтай – Ажлын 3 хоног
Тэмдэгтийн хураамж:
Улсын тэмдэгтийн хураамжийн мөнгөн дүн:
Энгийн - 2500₮
Яаралтай – 5000₮
Санамж:
Та төлбөрөө төлөхдөө хянамгай хандана уу. Үйлчлүүлэгч өөрийн буруугаас болж төлбөр илүү төлсөн тохиолдолд буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
Хандах газар
Гадаадын иргэн, харьяатын газар
Цахимаар үйлчилгээ авах