Эхлэл Хөдөлмөр эрхлэгчийн төрөл
C9 төрлийн оршин суух зөвшөөрөл хүсэх
Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт
Санамж
Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ гадаадын иргэн тус улсын хил нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.
Монгол Улсад анх удаа оршин суух зөвшөөрөл хүсэж буй гадаадын иргэн өөрийн биеэр ГИХГ-т ирж биеийн давхцахгүй өгөгдлийг /хурууны хээ, зураг/ бүртгүүлэх шаардлагатай.
Оршин суух зөвшөөрөл хүсэх баримт бичгийг цаасан хэлбэрээр, эх хувиар гадаадын иргэн харьяатын газар мэдүүлнэ.
Албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл авах хүсэлт гаргасан гадаадын иргэнийг шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн шинжилгээ хийлгэхийг шаардана
Хүсэлтийг гадаадын иргэн эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч биечлэн мэдүүлнэ.
Оршин суух зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд 90 хоногийн дараа дахин хүсэлт гаргана
Шийдвэрлэх хугацаа:
Энгийн үйлчилгээ - Ажлын 5 хоног
Яаралтай үйлчилгээ– Ажлын 3 хоног
Тэмдэгтийн хураамж:
Хүлээн авах данс: (Голомт банк, 1320000052)
Хүлээн авагчийн нэр: ГАДААДЫН ИРГЭН, ХГАЗАР
Улсын тэмдэгтийн хураамжийн мөнгөн дүн:
Энгийн үйлчилгээ - 135.000₮
Яаралтай үйлчилгээ - 255.000₮
Гүйлгээний утга: Оршин суух зөвшөөрөл /хүний тоо, гадаадын иргэний регистрийн дугаар/
САНАМЖ: Та төлбөрөө төлөхдөө хянамгай хандана уу. Үйлчлүүлэгч өөрийн буруугаас болж төлбөр илүү төлсөн тохиолдолд буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
Оршин суух үнэмлэхний хураамж:
Хүлээн авах данс: (Голомт банк, 2205140728)
Хүлээн авагчийн нэр: "АВЕРС СЕКЬЮРИТИ ХХК"
Гүйлгээний дүн: 1 хүн - 21.000₮
Гүйлгээний утга: "Оршин суух зөвшөөрөл 1 хүн"
Нийт төлбөр:
Энгийн үйлчилгээ – 156.000₮
Яаралтай үйлчилгээ – 276.000₮
Хандах газар
Гадаадын иргэн, харьяатын газар